Мессигийн хөшөөг эвдэн сүйтгэжээ

Нийтэлсэн: 2017-01-10 14:07:00

БУЭНОС-АЙРЕС./TASS/. Хэсэг танхай хүмүүс Аргентины хөлбөмбөгчин Лионель Мессигийн хөшөөний дээд хэсгийг тасдан хаяжээ. Энэ тухай даваа гарагт Буэнос-Айрес хотын захиргаа мэдэгдсэн байна.
 
"Оndacero" гэдэг радиостанц твиттер хуудсандаа уг хөшөөний зургийг байрлуулжээ. Эвдэн сүйтгэгч хорон санаатнуудын энэ үйлдлийн улмаас хөшөөний суурин дээр зөвхөн Мессигийн хөл болон хөлбөмбөгийн бөмбөг л үлджээ.
Хотын захиргаа хөшөөг сэргээн босгохоор ажиллаж байна.
 
Мессигийн хөшөөг Буэнос-Айрес хотын Пуэрто-Мадеро гэдэг баячуудын хороололд 2016 оны 6 дугаар сарын сүүлчээр босгосон юм.Тухайн үед Америкийн цомын тэмцээний финалын тоглолтод Месси торгуулийн цохилт алдсанаар Аргентины баг Чилийн шигшээд ялагдсан юм. Үүний дараа сэтгэлээр унасан Месси улсынхаа шигшээ багт дахин тоглохгүй гэж мэдэгдэж байв. Харин сар гаруйн тэрбээр энэ шийдвэрээ өөрчилжээ.
 
Г.Доржханд 
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. хэхэ Месси Роналдо 2 бол тэнгэрийн амьтад

    Зочин, 2017-01-10 15:47:31, 122.201.21.67Хариу бичих

  2. Марадона, Месси хоёр л доо. Роналдо гэдэг онгироо пацаан бол газрын гэх нь юу юм, тэнгэр газар хоёрын завсрын гэе л дээ, яахав.

    Зочин, 2017-01-11 05:32:04, 80.110.164.142

    Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: