Ж.Батлер, С.Карри нар 7 хоногийн шилдгээр тодорлоо

Нийтэлсэн: 2017-01-10 11:27:00

ВАШИНГТОН./Xinhua/. АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Чикаго Буллс” багийн хамгаалагч Жимми Батлер болон “Голден Стэйт Уорриорз” багийн холбон тоглогч Стивен Карри нар Өрнөд болон Дорнод бүсийн долоо хоногийн шилдэг тоглогчоор нэрлэгдсэн байна.
 
Ж.Батлерын хувьд нэг тоглолтод дунджаар 38 оноо авч, 9.3 самбараас бөмбөг авалт, 6.3 оновчтой дамжуулалт хийснээр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглогчдыг тэргүүлж байгаа юм. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр “Шарлотт Хорнетс” багтай хийсэн тоглолтод 52 оноо авч багаа ялалтад хүргэсэн билээ.
 
Харин С.Карри энэ улиралд нэг тоглолтод дунджаар 31.8 оноо авч, 4.5 удаа самбараас бөмбөг авалт, 5.5 оновчтой дамжуулалт хийсэн байна. Тэрбээр сүүлчийн дөрвөн тоглолтын гуравт нь 30-аас дээш оноо авсан байна. Энэ сарын 6-нд “Мемфис Гриззлес” багтай хийсэн тоглолтод 40 оноо авчээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: