“Ювентус” дээд амжилт тогтоолоо

Нийтэлсэн: 2017-01-09 17:15:00

МОСКВА./TASS/. “Ювентус” клуб Италийн аварга шалгаруулах тэмцээний 19 дүгээр тойргийн тоглолтод “Болонья” багийг талбайдаа хүлээн авч тоглохдоо 3:0 харьцаагаар хожлоо. Гонсало Игуаин 7 болон 54 дэх минутанд хоёр гоол оруулсан бол Пауло Дибала 41 дэх минутанд торгуулийн цохилтыг алдсангүй.
 
Ингэснээр ювентусчууд тэмцээний хүснэгтийг 45 оноотойгоор тэргүүлж байна. Тэднийг хамгийн ойрхон нэхэж буй “Рома” баг 4 оноогоор дутуу явна. Харин “Болонья” клуб 20 оноотойгоор 15 дугаарт бичигджээ.
 
Гэхдээ хамгийн ихээр сонирхол татаж буй зүйл гэвэл, “Болонья”-г хожсоноор “Ювентус” багийнхан өөрийн талбай дээр 26 дараалан ялсан үзүүлэлтээр Италийн аварга шалгаруулах тэмцээний дээд амжилтыг шинэчилсэн явдал юм. Өмнө нь 2012-2014 онд тус баг талбай дээрээ 25 удаа дараалан ялж байв.
 
Дашрамд сонирхуулахад, Францын “Сент-Этьен” баг 28 тоглолт /1974-1975/, Испанийн “Барселона” баг 39 тоглолт /1958-1960/ дараалан хожигдол гэдгийг үзээгүй ажээ.
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: