В.Мутко: С.Устюговын амжилтыг давтана гэдэг бол боломжгүй зүйл

Нийтэлсэн: 2017-01-09 14:28:00

МОСКВА./TASS/.ОХУ-ын Засгийн газрын Спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын асуудал эрхэлсэн Шадар сайд Виталий Мутко хэлэхдээ “цанын олон өдрийн уралдааны долоон гарааны зургаад нь түрүүлсэн Оросын цаначин Сергей Устюговын амжилтыг давтана гэдэг бол боломжгүй зүйл” гэдгийг онцлон дурдлаа.
 
Өнгөрсөн ням гарагт Устюгов “Тур де Ски” цанын олон өдрийн уралдааны сүүлчийн гараанд Норвегийн тамирчин Мартин Сундбю-гээс 1 минут 2,9 секундын өмнө барианд орж түрүүлжээ. Ингэснээр тэрбээр олон өдрийн уралдааныг эхний гараанаас сүүлчийн гараа хүртэл хошуучилсан дэлхийн анхны цаначин болсон юм. Энэ удаад Устюгов эх орон нэгт Александр Легков-ын 2013 онд үзүүлсэн амжилтыг давтаж чадлаа.
 
Шадар сайд В.Мутко ярихдаа “Сережа сүүлийн жилүүдэд маш сайн бэлтгэлтэй байгаа. Долоон гараанд зургаан удаа түрүүлнэ гэдэг бол бараг боломжгүй зүйл. Сережа ДАШТ-ий өмнө эргээд “формондоо” орно байх” гэлээ.
 
Дашрамд дурдахад, цанын ДАШТ 2 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 5-нд Финланд улсын Лахти хотод болох юм.
С.Устюгов шинэ оны өмнөхөн болсон цанын чөлөөт гулгалтын ойрын зайн уралдаан болон шинэ оны анхны өдөр болсон бөөн гараатай уралдаанд түрүүлсэн байна.
Сэргээшийн асуудалтай холбоотойгоор Оросын зургаан цаначныг Олон улсын цанын холбооноос /FIS/ зохион байгуулдаг тэмцээнүүдэд оролцохыг хориглосон үед С.Устюгов энэ бүх амжилтыг гаргалаа.
 
Сүүлийн үед түүнээс 10 орчим удаа сэргээшийн шинжилгээ авсан байна. Харин Устюговын нэр Р.Макларены удирдсан  Олон улсын Сэргээшийн эсрэг агентлагийн /WADA/ тусгай комиссын тайланд дурдагдаагүй учраас тэрбээр сэргээш хэрэглэсэн асуудалд холбогдоогүй юм.
Эрхээ хасуулсан нөхдийнхөө өмнөөс тэмцээнд оролцож, гоц гойд амжилт гаргана гэдгээ Устюгов амлаж байжээ.
 
Б.Адъяахүү  
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 

 

СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. Мундаг тамирчин.

    guest, 2017-01-09 17:50:30, 202.9.41.119Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: