sonin.mn
Сагсан бөмбөгийн U10, U11 насны өсвөрийн эрэгтэй баг ОХУ-ын Эрхүү хотноо болох олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
 
Энэхүү тэмцээнд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан УАШТ-ий медальт байрт шалгарсан багууд ур чадвараа сорих юм. Энэ сарын 22-ны өдөр Эрхүү хотноо болох олон улсын тэмцээнд Баянгол, Чингэлтэй дүүрэг, Говьсүмбэр, Монгол-3, "Хос эрэл" сургуулийн баг оролцохоор болжээ. Тухайлбал, U10 насанд Баянгол дүүрэг /алт/, Монгол 3-р сургууль /мөнгө/ Говьсүмбэр аймаг /хүрэл медальт/, U11 насанд Чингэлтэй дүүрэг, “Хос эрэл” сургууль, Монгол 3-р сургууль тус тус оролцох эрхийг авсан юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг