sonin.mn
МЗХ-ны уламжлалт “Залуу хүн”  цуврал лекцийн энэ удаагийн зочноор “Рио-2016” наадмын олимпийн хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай уригджээ.
Д.Отгондалай олимпийн медаль хүртсэн 26 дахь тамирчин, боксчдоос олимпийн медаль хүртсэн 7 дахь тамирчин юм.
 
Тэрээр энэ удаад бага нас, спорттой холбогдсон замнал, олимпийн хүнд тулаануудынхаа тухай болоод залуу хүний төлөвшил, үзэл бодол, нийгэмд эзлэх байр суурь, амьдралын үнэ цэнийн талаарх өөрийн бодлоос хуваалцах гэнэ. Лекц сонирхсон залууст нээлттэй бөгөөд азтай үзэгч болох боломж ч байгаа аж.
 
Лекц энэ сарын 28-нд тус холбооны "Залуус" танхимд 17 цагт эхлэх юм.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг