sonin.mn
ОХУ-ын Гавьяат тамирчин, олимпийн 3 удаагийн аварга, дэлхийн болон Европын 6 удаагийн аварга, МҮОХ-ны “Чингис хаан-трофей” шагналт Б.Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын ХII тэмцээн Красноярск хотноо энэ сарын 29-30-нд болно.
 
Тэмцээний үеэр домогт бөх Б.Сайтиевийн амьдрал, амжилтын түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн сонирхуулна. Тэмцээний жин тус бүрт түрүүлсэн бөхийг 50, хоёрдугаар байрт 30, гуравдугаар байрт 15, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 10 мянган рублиэр урамшуулна.
 
Энэ тэмцээнээс өмнө нь Б.Болор-Оч, Б.Нямгариг, Б.Номин, З.Занабазар нар алтан медаль авч байсан бөгөөд сүүлийн хоёр жил манай бөхчүүд тус тэмцээнийг өнжсөн юм. Харин энэ удаа 10 бөх ур чадвараа сорин оролцохоор болжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж "Монцамэ" агентлаг