sonin.mn
Узбекстаны Ташкент хотноо энэ сарын 14-20-нд Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын Ази тивийн АШТ-ээс манай тамирчид алт, хүрэл медаль хүртлээ.
 
Энэ удаагийн тэмцээнд манай улсаас гурван тамирчин өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн 120 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Б.Чимэдцэрэн 322.5 кг-ыг шахсан амжилтаар түрүүлж, Ази тивийн аварга болов. Харин 105 кг-д Л.Бархасбаатар 257.5 кг-ыг шахсан амжилтаар хүрэл медальтнаар тодорлоо.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг