“MB” Олон улсын унадаг дугуйн аяллын холбооны залуус БНСУ-ын Бусаны талтай тохиролцсоны дагуу БНСУ-ын хотуудаар 660 гаруй км үргэлжлэх дугуйн аялалыг анх удаа хийхээр өнөө өглөө тус улсыг зорилоо.
Монгол залуусын энэхүү дугуйтай аялал эх орон, нийслэл хотоо сурталчлах, эрүүл мэндээ хамгаалахыг уриалах зорилготой.
Энэхүү аялал гараагаа Сөүл хотоос эхэлж, Бусанд барианд орох бөгөөд Олон улсын унадаг дугуйн холбооны гишүүн 21 дугуйчин ийнхүү Монголоос хөдөллөө.
Аяллын зохион байгуулагчаар “MB” олон улсын унадаг дугуйн аяллын холбоо, “Merida Mongolia” унадаг дугуйн дэлгүүр, ивээн тэтгэгчээр “Айр Бусан” ХХК, “Merida Mongolia”, “Shimano Mongolia”, “Хүнс комплекс” ХХК, “Khuvsgul lake” зочид буудал, “Merida Mongolia” унадаг дугуйн клуб ажиллаж байна.
Ж.Болор
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Солонгост 660км аялана гэхээр дороо нилээн олон тойрох нь дээ, толгой эргэвээ, эм авч яваарай хэхэ
Замаасаа тэгээд сугараад үлдчих байхдаа. Тэгсэн ч яахав дээ. Тэнд таван цаас олоод ар гэрээ тэжээх нь тийм буруу зүйл үү тиймээ хөө
Ene buduun garuud ni tegeed dugui unaad 660km yavlaa yu kk?
Тал нь харлах зорилготой юмаа, хүнд битгий хэлээрэй гэсэн юм аа, хэ хэ, итгэл алдваа та нар.
Ингэж балайрч байхаар эх орондоо баялаг бүтээхэд гар бие оролцооч. Манай үйлдвэрт 20 гаран залуус хэрэгтэй байна. 6,7 өдөр амарна. Өглөө 9-18 цаг. Сарын 800 000-1 750 000 төгрөгийн цалин өгнө. Харин ажил тасалтгүй, архи уудаггүй, тамхи татдаггүй сайн залуус хэрэгтэй. Нэмэгдэл цалин 250-450 мянга нэмэгдэнэ. Өдрийн нэг халуун 1,2-р хоолтой.
yamar uildver?
Залуус хүн нийгэмд хэрэгтэй юм хийж сур. Зугаа цэнгээ чинь хэрээс хэтрээд байна. Монгол улс хөгжих ч өөдий хол байна.