sonin.mn
Боксын “Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн Спортын төв ордны “А” зааланд үргэлжилж байна.
 
  Анх 1969 оноос эхлэн зохион байгуулж байсан уламжлалт “Улаанбаатарын цом” олон улсын тэмцээнийг дахин сэргээж “Чингис хаан-Улаанбаатарын цом” нэрийн дор 16 жилийн дараа сэргээн явуулж байна. “Рио-2016” олимпийн наадмаас хойш манай улсад болж буй анхны олон улсын тэмцээн гэдгээрээ онцлогтой.
 
Тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Унгар, Сингапур, Узбекстан зэрэг зургаан орны эрэгтэй 61, эмэгтэй 24, нийт 85 тамирчин хүч сорьж байгаа юм. “Чингис хаан-Улаанбаатарын цом” тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 49, 52 кг-д тус бүр 3, 60, 64 кг-д тус бүр 4, 81 кг-д нэг хосын тулаан болсон. Өнөөдөр хагас шигшээ тоглолтууд үргэлжилнэ.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг