sonin.mn
Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс -120 кг-д Б.Чимэдцэрэн алтан медаль хүртэж, тивийн аварга болов.
 
Узбекстаны нийслэл Ташкент хотноо энэ сарын 14-20-нд зохион байгуулсан тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин өрсөлдсөнөөс ДАШТ-ий хүрэл медальт Б.Чимэдцэрэн эрэгтэйчүүдийн -120 кг-д 322.5 кг-ыг шахаж өргөн түрүүлж, Ази тивийн аварга тодорлоо.
 
Мөн 105 кг-д Л.Бархасбаатар 257.5 кг-ыг шахаж өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртэв. Энэ ангилалд Казахстаны хоёр тамирчин алт, мөнгөн медалиар энгэрээ мялаасан байна.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг