sonin.mn
Монголын Үндэсний бөхийн холбооноос ирэх аравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарийг гаргалаа. Ирэх сарын цуврал барилдаан Баянзүрх хайрхны хишиг барилдаанаар эхэлнэ.
 
Мөн Дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойн барилдаан, Улсын заан С.Гүржавын нэрэмжит барилдаан илүү сонирхол татна. Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг сонирхвол,  
 
10.9-ний 14.00 цагаас: Баянзүрх хайрхны хишиг барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо “Бридж” групптэй хамтран зохион байгуулна. Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.
 
10.15-ны 14.00 цагаас: Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд зориулсан Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд 224 бөх зодоглоно.
10.16-ны 14.00 цагаас: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат, Улсын заан С. Гүржавын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 256 бөх барилдана.
 
10.22-ны 12.00 цагаас: Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаантай. /тоо харгалзахгүй/
10.30-ны 14.00 цагаас Дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болно.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг