sonin.mn
Дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнд оролцохоор Эстони, Словак, Замби зэрэг 60 гаруй орны гоо бүсгүйчүүд Монголд ирээд байна.
 
Мөн тэмцээний ерөнхий зохион байгуулагч Мила Мануел /Mila Maneul/, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура /Pawee Ventura/, Мила Мануел, Унгарын мисс Далма Карман, тус  тэмцээний 2013 оны тэргүүн байрын эзэн Тонга улсын мисс Даймонд Ланги нар хүрэлцэн иржээ.
 
Монгол Улсад 22 ширхэг үлдэж, устаж үгүй болох аюул нүүрлээд буй мазаалай баавгайг хамгаалах хөдөлгөөнийг дэлхийн сонорт хүргэхэд дуу хоолойгоо нэгтгэх зорилготой “Мазаалайгаа хамгаалцгаая” уриан дор зохион байгуулж буй энэ тэмцээн нь байгаль орчин, аялал жуулчлал, соёл урлаг, эдийн засгийн салбарт өндөр ач холбогдолтой хэмээн  зохион байгуулагчид нь хэллээ.
 
Саяхнаас 60 орны гоо бүсгүйн мазаалайн сэдэвт дүрс бичлэг сошиал ертөнцөөр цацагдаж  эхэлсэн бөгөөд тэмцээний өмнө Мазаалайн үндэсний чуулганыг зохион байгуулах юм.
 
Тэмцээн ирэх сарын 8-ны өдөр болж, тэргүүн миссээ тодруулна.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг