sonin.mn
БНХАУ-д энэ сарын 12-26-нд болсон “MISS TOURISM QUEEN INTERNATIONAL” тэмцээний ялагчийн титмийг загвар өмсөгч, мисс Н.Ану зүүж олон улсын хэмжээний томоохон тэмцээнд анх удаа тэргүүн миссээр шалгарлаа.  
 
Тэрбээр өмнө нь эх орноо төлөөлөн олон тэмцээн уралдаанд оролцож байсан бөгөөд 2015 онд Дэлхийн миссийн тэмцээнд оролцсон туршлагатай.
Тус тэмцээний дэд байрыг Бельгийн мисс Каро Лилэйн Ф.Верла, гуравдугаар байрыг Беларусийн мисс Дарья Колейчик эзэлжээ. Мөн Польшийн мисс Жоанна Агнизска Фошемшиз дөрөвдүгээрт, Тайландын мисс Пимчанок Жичүү тавдугаарт орсон байна.
Тэргүүн байрын мисст 10 мянган ам.долларын шагнал гарджээ.
 
Дашрамд дурдахад, 2007 онд манай улсаас анх удаа загвар өмсөгч, мисс Г.Оюунгэрэл тус тэмцээнд оролцож Ази тивийг төлөөлсөн шагналт байр шалгарч “Азийн хатан хаан” хэмээх өргөмжлөл хүртсэн билээ.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг