sonin.mn
Рио-2016" паралимпийн наадамд амжилттай оролцсон жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн төрлөөр анх удаа оролцсон Э.Содномпилжээ нар өнөө шөнө 01.00 цагийн үед Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
 
Бразилийн Рио де Жанейро хотноо болсон паралимпийн XV наадам наадамд манай улсын 8 тамирчин оролцсоноос жүдо бөхийн 60 кг-ийн жинд Б.Ууганхүү хүрэл медаль, пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88 кг-ийн жинд Э.Содномпилжээ хүрэл медаль тус тус хүртсэн билээ.
 
Тэднийг гэр бүлийнхэн нь, Монголын паралимпийн хороо, “Сүлд” спорт хороо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Жүдо, хүндийг өргөлт, байт харваа, хонхот бөмбөг, суугаа волейболын холбооны төлөөлөгчид, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл, найз нөхөд нь угтан авч,  баяр хүргэв.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг