sonin.mn
"Токицүказэ" дэвжээний сүмоч Токитэнкү А.Хүчитбаатар  зодог тайлж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
 
Тэрбээр лимфома хэмээх цусны хорт хавдрын улмаас сүүлийн нэг жил башёд барилдалгүй эмчилгээ хийлгэж байсан багөөд өнөөдрийг хүртэл хорт хавдрын эсрэг бууж өгөлгүй тэмцэж эмчилгээ хийлгэсэн тэрбээр цаашид барилдах боломжгүй болсон учраас ийнхүү зодог тайлах шийдвэрээ гаргасан байна.
 
Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр "Эхлээд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан. Энэ бүх эмчилгээний дараа сүмод барилдахын тулд бие бялдараа сэргээхэд хэцүү юм байна. Миний цор ганц хийж чадах зүйл нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх байсан" хэмээжээ.
 
2002 оноос мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн тэрбээр энэ хугацаанд Жюүрёод 2, санданмэ 1, жонидан 1, жонокүчи зиндаанд 1 түрүүлж, уран барилдаанч шагналыг нэг удаа хүртэж байжээ.
 
Ж.Болор
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг