sonin.mn
“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд өрсөлдсөн МУГТ Г.Мандахнаранд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос өнөөдөр 20 сая төгрөг, алтаар цутгаж урласан дурсгалын медаль гардууллаа.
 
Уг алтан медалийг тус холбооны гишүүд болон сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр бүтээжээ. Мөн хандивын данс нээсэн аж.
Энэхүү хандивын дансанд нийт 20 сая 417 мянган төгрөг цугларсан байна. Мөн “Хос гангийн оргил” ХХК-иас таван сая төгрөгийн үнэ бүхий “Мizuno” брэндийн хувцас хэрэглэлийг гардуулан өгөв.
 
Энэ үйл ажиллагаанд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон хандив өргөсөн иргэдийн төлөөлөл оролцлоо.
 
Ж.Болор
 
Сурвалж: “Монцамэ” агентлаг