sonin.mn
"Рио-2016” олимпийн наадамд амжилттай оролцон 36 жил тасраад байсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн медалийн буухиаг үргэлжлүүлсэн МУГТ Г.Мандахнаранд өнөөдөр Хүчит-Чулуут ХХК-иас 2017 онд ашиглалтад орох хоёр өрөө байр бэлэглэн, батламж гардууллаа.
 
Тэрбээр “Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүч үзэж, хүрэл медалийн болзол хангасан. Гэвч шүүгчид түүнийг барилдалгүй зугтсан хэмээн үзэж, нэг оноогоор торгож, түүнийг ялалтыг "луйвардлаа" хэмээн Монголчууд төдийгүй бусад орныхон нэлээдгүй шуугиан дэгдээсэн билээ.
 
Ж.Болор
 
Сурвалж: “Монцамэ” агентлаг