sonin.mn
“Рио-2016” олимпийн наадамд амжилттай оролцсон Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг өнөөдөр 09.00 цагт Хил хамгаалах Ерөнхий газарт хүндэтгэн хүлээн авахаар болжээ.
 
Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмаас медаль хүртсэн "Хилчин" спорт хорооны тамирчид Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон Хил хамгаалах Ерөнхий газрын удирдлагууд хүлээн авахаар болжээ. Д.Сумъяа жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд мөнгөн медаль, Д.Отгондалай боксын  эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль хүртсэн юм.
 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Сурвалж: “Монцамэ” агентлаг