sonin.mn
“Рио-2016” олимпийн наадамд оролцсон Монголын багийн бокс болон чөлөөт бөхийн баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.
Тэд 06:00 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан юм. 
 
Боксын 60 кг-ын жинд амжилттай өрсөлдөж хүрэл медаль хүртсэн Д.Отгондалай хэлэхдээ, “Олимпийн дэвжээнд анх удаа өрсөлдөж, медаль хүртсэндээ баяртай байна. Олон улсын тэмцээнд оролцож буй мэт тайван тоглохыг хичээсэн. Өмнө нь тив, дэлхий, олон улсын тэмцээнд өрсөлдөж байсан тамирчидтай олимпод оролцсон болохоор би л өөрийгөө бүрэн дайчилж, хичээвэл медаль авах боломж байсан. Сэтгэл хөдлөлөө дарж, мөнгөн медалийн төлөөх тоглолтод анхаарлаа аль болох хурдан төвлөрүүлэхийг хичээсэн. Ер нь мөнгө, цаашлаад алтан медаль авах итгэл надад их байсан. Энэ дашрамд Монголын боксын холбоо, “Хилчин” спорт хороо, “АПУ” хувьцаат компанийн хамт олонд маш их баярлаж явдгаа илэрхийлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
 
Тэднийг гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд нь угтан авсан юм.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг