sonin.mn
АНКАРА. /Xinhua/. Туркийн өмнөд нутгийн Анталия хотод энэ сарын 31-нд болох Орос болон Туркийн багуудын хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолыг үзэхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркэд очно. Энэ тухай Туркийн “Dogan” мэдээллийн агентлаг мэдээллээ.
 
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ч уг нөхөрсөг тоглолтыг очиж үзэх аж.Үүнийг 2015 оны 11 дүгээр сарын 24-нд Сиритэй залгаа хилийн ойролцоо нисч явсан Оросын цэргийн нисэх онгоцыг Туркийн тал агаарын хилийг нь зөрчсөн гэж үзэн сөнөөгч онгоцноос пуужингаар харван унагааснаас үүдэн хөрөөд байсан хоёр талын харилцааг сэргээх алхмуудын хүрээнд уг нөхөрсөг тоглолтыг хийх гэж байгаа бололтой.
 
Тус хоёр улс харилцаагаа сэргээх алхмуудыг өнгөрсөн сараас хийж эхэлсэн юм. Тухайлбал, Туркийн Ерөнхийлөгч энэ сарын эхээр Орост айлчилсан билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг