sonin.mn
МОСКВА. /Reuters/. Риогийн Паралимпод Оросын тамирчдыг оролцуулахгүй байх шийдвэрийг хэвээр үлдээсэнтэй нь холбогдуулан Спортын арбитрын шүүхийг /САШ/ Орос эрс шүүмжиллээ.
 
ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “САШ улс төрийн сэдэлтэйгээр хууль бус шийдвэр гаргалаа” гэв.
Мөн Оросын тамирчдыг яагаад Паралимпод оролцуулахгүй болсноо хангалттай баримтаар тайлбарлаж чадахгүй байна гэж тэрбээр САШ-ийг шүүмжиллээ.
 
Түүнчлэн Оросын парламентын доод танхимын дэд дарга Игорь Лебедев хэлэхдээ “Олон улсын Паралимпын хороо урьд хожид байгаагүй “утгагүй, тэнэг” шийдвэр гаргасан” гэлээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг