sonin.mn

 

“Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ийнхөн Монголын үндсэний олимпийн хорооны ерөнхийлөгч, Г.Загдсүрэн болон “Рио 2016” олимпийн наадмын багийн ахлагч Хатанбаатар нарт хандаж, шаардлага хүргүүлжээ.
 
Уг шаардлагад, “Рио 2016” олимпийн наадмын хамгийн сүүлийн өдөр бөхийн чөлөөт барилдааны 65 кг-д хүч үзсэн гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөөх барилдаанд илүүрхэн барилдсан ч  эцсийн мөчид  медалиа өрсөлдөгчдөө алдсан. Манай  тамирчин сүүлийн хэдэн секундэд илт хамгаалсан, тойрч зугтсанаасаа болж, сүүлийн оноогоор торгууль хүлээж  энэ жингийн хүрэл медалийг Узбекстаны бөх хүртсэн.
Тус барилдааны дараа манай тамирчин, дасгалжуулагч нар эсэргүүцлээ илэрхийлсэн ч тусыг олоогүй хэмээн уг шаардлагад манай тамирчдын зарим нэг илт будлиантай шүүлтийн золиос болсон үйлдлүүдийг ОУОХ-нд мэдэгдэх талаар дурджээ.
 
 
Ялангуяа бөхийн чөлөөт барилдааны 65 кг-д хүч үзсэн Г.Мандахнарангийн барилдааны шүүлтийн талаар мэдэгдэж, хариу авч, олон нийтэд мэдэгдэхийг хүссэн байна. Мөн олимпийн наадмын үеэр Монголын багийн хэд хэдэн тамирчдын тоглолт, тулааны  эргэлзээтэй шүүлтийн талаар өөрсдийн байр сууриа илрэхийлэхийг хүсчээ.
 
Д.Өлзий

Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг