sonin.mn
“Ахиллис Монгол” ТББ-аас жил бүр зохион байгуулдаг “Итгэл, найдвар боломж-Улаанбаатар-2016” марафон гүйлт есдүгээр сарын 10-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
 
Тус марафон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой хандивын гүйлт бөгөөд таны гүйлтийн хураамж 100 хувь хандив болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдах юм.
Нийслэлчүүдийг ирэх сарын 10-ны бямба гарагийг гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цэвэр агаарт, марафонд оролцон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин нэгэн өдрийг утга төгөлдөр өнгөрүүлэхийг тус байгууллагаас уриалж байна.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг