sonin.mn
"Рио 2016" Зуны олимпийн XXXI дүгээр наадамд оролцох манай улсын шигшээ багийн тамирчдын байгаль цаг уурын дасан зохицлын урьдчилсан бэлтгэлийг "Функционар" клубт хийнэ. 
 
Зуны олимпийн XXXI дүгээр наадмын боксын төрөлд оролцох ОУХМ Д.Отгондалай, ОУХМ Б.Чинзориг, ОУХМ Б.Түвшинбат, ОУХМ Г.Ган-Эрдэнэ болон боксын шигшээ багийн багш дасгалжуулагчид, бэлтгэл хангагчид, түүнчлэн байт харвааны төрлөөр өрсөлдөх ОУХМ Ж.Гантөгс, багш, дасгалжуулагч нарын бүрэлдэхүүнтэй эхний ээлж энэ сарын 26-нд байгаль цаг уурын дасан зохицлын бэлтгэл хийхээр Функционаре бэлтгэлийн төвд ирсэн байна.
 
Бокс, байт харвааны баг тамирчид бэлтгэлийн бааздаа анхны бэлтгэлээ хийж эхэлжээ. Бэлтгэлийн баазаас тоног төхөөрөмжүүдийг бүгдийг шинээр бэлтгэн тамирчдын бэлтгэл хийх нөхцөл бололцоог хангаад байгаа аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг