ЛОНДОН./ВВС/.Сэргээшийн дуулиан нь Олимпыг сонирхох олон нийтийн сонирхлыг бууруулсан болохыг “BBC” телевизийн явуулсан санал асуулгын дүн харууллаа.
Уг санал асуулгад оролцсон 19 орны 19 мянган иргэдийн 57 хувь нь “Олимпын наадмыг урьдынх шигээ сонирхон үзэхээ больсон нь сэргээшийн дуулиантай маш их холбоотой” гэжээ.
Герман болон Бразилд явуулсан санал асуулгад оролцсон хүмүүсийн хандлагад сэргээшийн дуулиан хамгийн их нөлөөлсөн байна.
Индонез, Кени, Орос, Перу болон Энэтхэг зэрэг хөгжиж буй улсуудаас санал асуулгад оролцсон хүмүүсийн хувьд Олимпын амжилт нь үндэсний бахархлуудынх нь нэг байжээ.
Ирэх сарын 5-нд эхлэх Риогийн Олимпын наадамд Оросын баг тамирчдыг оролцохыг хориглохгүй гэсэн шийдвэр гаргасан Олон улсын Олимпын Хороог Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ шүүмжилсэн билээ.
WADA-гийн мөрдөн шалгалтын комисс энэ сард “Оросын тамирчид зуны болон өвлийн Олимпын наадмуудын үеэр төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдаж байсан нь тогтоогдсон” гэж мэдэгдсэн юм.
Дээрх санал асуулгыг 2015 орны 12 дугаар сараас энэ оны 4 дүгээр сарын хооронд явуулжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Zikagaas bolsonsh dee
тэнэг олимпыг үзэж яах юм.
Ил жорлондоо сууж байсан нь дээр гэжүү. Гэхдээ хамгийн тэнэг гэмээр юмны ард гүн ухаан байдагл юм.
Ер нь хүн төрлөхтөн булхайтай бүхнийг тоодоггүй.Харин манайхан улам шимтдэг. Үндэсний гэсэн тодотголтой жалга довны үзэл шингэсэн наймаацал нь гутлын түрийнд нь явагдаж муу болгонд нэр холбогдох болсон бөх бөхийн барилдааныг бид яадаг билээ.Гэтэл цэц мэргэн,ухаан баримжаа сэтгэлгээ нэвт шингэсэн сурын мэргэ харваачидад машиан яагаад өгдөггүй юм бэ??Түүнээс дэлхий олимпын аваргууд бол жинхэнэ спорт.
Olon zuil nuluulj baigaaldaa. Zika, sergeesn, tsust haldlaga geh meteer...