sonin.mn
ГАВАНА. /Xinhua/.  Удахгүй болох гэж буй Риогийн Олимпын наадамд боксчдоо амжилттай оролцоно гэдэгт кубачууд итгэлтэй байна. Тус улс Риогийн Олимпод медалийнхаа тоогоор эхний 20-т багтах зорилт тавиад байгаа юм.
 
Бокс бол Карибын тэнгисийн энэ улсын хувьд “урдаа барьдаг спорт” бөгөөд боксчдыг эх орондоо нэгээс илүү олон алтан медаль авчирна гэж кубачууд найдаж байна.
 
“Манай залуус бэлтгэлээ сайн хийсэн. Бид Риогоос зургаан медаль, тэдгээрийн дотор гурван алт, нэг мөнгө болон хоёр хүрэл медаль авах зорилт тавьсан” гэж хэд хоногийн өмнө Гавана хотод Кубын боксын дасгалжуулагч Роландо Ацебал мэдэгдэл хийхдээ хэлжээ.
 
Тэрбээр хэлэхдээ “манай баг тамирчид энэ сард Аргентинд бэлтгэл хийсэн” гэлээ. 1968 оны Мехикогийн Олимпоос хойш  2012 оны Лондоны Олимп хүртэл Куба улсын тамирчид боксын төрлөөр 33 алт, 19 мөнгө болон 14 хүрэл медаль хүртжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг