sonin.mn
ВАШИНГТОН. /Xinhua/. Манай улс спортын 27 төрөлд 244 медалийн төлөө өрсөлдөх 555 тамирчнаа Риогийн Олимпын наадамд илгээнэ гэж АНУ-ын Олимпын хороо мэдэгдлээ.
 
Тамирчдын 292 нь эмэгтэй бол 263 нь эрэгтэй аж. АНУ хоёр дахь удаагаа Олимпын наадамд эрэгтэйчүүдээс илүү олон тооны эмэгтэй тамирчдаа илгээх гэж байгаа нь энэ юм. Дөрвөн жилийн өмнө болсон Лондоны Олимпын наадамд тус улс 269 эмэгтэй, 261 эрэгтэй тамирчнаас бүрдсэн баг илгээж байсан билээ.
 
Риогийн Олимпод оролцох Америкийн багийн бүрэлдэхүүнд Олимпын алтан медальт 68 тамирчин багтжээ.
 
Тухайлбал, Олимпын 22 медаль, тэдгээрийн дотор 18 алтан медалиар энгэрээ мялаагаад байгаа усанд сэлэгч Майкл Фелпс, Олимпын дөрвөн удаагийн аварга, хөнгөн атлетикч Эллисон Феликс болон Олимпын дөрвөн удаагийн алтан медальт Серена ба Винус Уильямс нарын алдартай тамирчид Америкийн багийн бүрэлдэхүүнд орсон байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг