sonin.mn
Олимпийн болон ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ сарын 15-нд ээлжит тулаанаа хийнэ. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Пуэрто Рико улсын “DYNAMITE” хочит Р.Васкес тодроод байгаа.
 
Тэд өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд тоглох тов анх гарсан ч Р.Васкес тэмцээнийг хойшлуулах санал тавьсан билээ. Миссипи мужийн Horseshoe Casino-д тэд 10 үеийн турш тулаан үргэлжлэх бөгөөд ESPN сувгаар 10 улсад шууд дамжуулан үзүүлэх юм.
 
Н.Төгсцогт өөрийн цахим хуудсандаа "долдугаар сарын 15-нд болох тулаан дэлхийн 11 улсад ESPN-ээр шууд үзүүлэхээр болсон. Тэгэхээр уг тулааныг олон сая хүн үзнэ байх. Миний хувьд бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд гоё, сонирхолтой тулаан харуулахыг хичээнээ" гэж бичсэн байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг