sonin.mn
Ховд аймаг Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын  810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг энэ оны 7 сарын 18-19-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр аймгийн Засаг даргын шийдвэр болжээ.
 
Салбар хороодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, баяр наадмыг зохион байгуулалтын өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг аймгийн үндэсний баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хороонд даалгасан байна.
 
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2,6, 13 дугаар зүйлийн 13,1,1 дэх заалтууд, Засгийн газрын 2016 оны 122 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн засаг даргын А/283 тоот тогтоол гарсан байна.
 
А.Бямбасүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг