sonin.mn
Катарын Доха хотноо 2015 оны 12 дугаар сард болсон Олон Улсын "Qatar 3-rd International cup 2015" Гранд при хэмээх дэлхийн шилдгүүд оролцдог олимпийн эрх авах тэмцээнд Монголын шилдэг тамирчдын нэг Ази тивийн аварга М.Анхцэцэг оролцож огцом өргөлтөөр 4 дүгээр байрт шалгарсан юм.
 
Харин Олон улсын хүндийн өргөлтийн холбоо /ОУХӨХ/-ноос уг тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн Грекийн тамирчин Ananiaduo Eftychia- гaas авсан Допингийн шинжилгээ нь сөрөг гарч уг тамирчны медаль шагналыг хураан авснаар манай тамирчин М.Анхцэцэг хүрэл медаль дээр буужээ.
 
Энэхүү мэдээг Гүржийн Тбилис хотноо зохиож байгаа Дэлхийн залуучуудын АШТ-ий үеэр албан ёсоор МХӨХ-нд мэдэгджээ. Ийнхүү манай тамирчин “Катарын цом” Гран при тэмцээний хүрэл медальтан боллоо. М.Анхцэцэг Тбилисийн ДЗАШТ-д хүчээ /07.01-нд / сорьж байгаа юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг