sonin.mn
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг даваа гарагт Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөхөөр Гуамыг зорив. Урьдчилсан шатны тоглолт энэ сарын 30-наас долдугаар сарын 4-нд болно.
 
Монголын шигшээ баг хэсэгтээ Тайвань, Макао, Умард Марианы Аралтай таарсан. Хэсгээсээ нэг л баг дараагийн шатанд шалгарч орох эрхтэй. Тоглолтын хуваарийг танилцуулахад, пүрэв гарагт Монгол-Макао, бямба гарагт Монгол-Тайвань, даваа гарагт Монгол-Умард Марианы арал багийн тоглолт тус тус болох юм.
 
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар З.Баттулга /Эрчим/, туслах дасгалжуулагчаар англи мэргэжилтэн Шадаб Ифтихар /Баянгол/ томилогдон ажиллаж байна. З.Баттулга дасгалжуулагчийн багт багтсан 17 настай Жансерик гэмтлийн улмаас үлдсэн юм. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд:
 
1. Б.Ариунболд 'GK' /Эрчим/
 
21. Б.Батсуурь 'GK' /Дорнод/
 
3. Д.Төрбат /Хоромхон/
 
4. О.Оюунбаатар /Хоромхон/
 
20. Г.Билгүүн /Эрчим/
 
8. Ц.Энхжаргал /Эрчим/
 
28. Б.Эрхэмбаяр /Эрчим/
 
27. Г.Төгөлдөр /Эрчим/
 
5. Б.Гарьдмагнай 'C' /Дэрэн/
 
16. Ж.Сүндорж /Эрчим/
 
9. Э.Пүрэвдорж /УБ Унаганууд/
 
18. М.Төгөлдөр /Эрчим/
 
14. О.Баяржаргал /Улаанбаатар/
 
19. Ц.Мөнх-Эрдэнэ /Хангарьд/
 
13. Л.Мөнгөншагай /Улаанбаатар сити/
 
7. Ц.Энхтөр /Эрчим/
 
11. Г.Батбилгүүн /Эрчим/
 
12. Б.Даваажав /Эрчим/
 
6. Н.Наранболд /Хоромхон/
 
26. А.Мөрөн /Сэлэнгэ Пресс/
 
29. Ц.Төмөр-Очир /Дэрэн/
 
15. С.Гал-Эрдэнэ /Эрчим/ нар багтжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг