sonin.mn
НИЦЦА. /TASS/. Английн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Рой Хожсон өөрийнх нь удирдсан баг хөлбөмбөгийн ЕАШТ-ний 1/8-ийн шигшээ тоглолтод Исландын багт хожигдсоны дараа огцрох хүсэлтээ гаргажээ.
 
Шилдэг 16-д шалгарсан Англи болон Исландын багуудын тоглолт даваа гарагт Ницца хотод болж, исландчууд өрсөлдөгчөө 2:1 харьцаатайгаар буулган авсан байна.
 
“Өнөөдрийн тоглолтын дүнд би үнэхээрийн сэтгэл дундуур байна. Хэдийгээр бэлтгэл сайтай байсан боловч бид цаашид тоглож чадахгүй болсон нь харамсалтай. Дасгалжуулагчаар ажиллах миний гэрээ хоёр жилийн дараа дуусгавар болно.
 
Гэвч ийм ялагдал хүлээсэн учраас би ажлаа өгөх шийдвэр гаргалаа. Багийг залуу мэргэжилтэн удирдах хэрэгтэй” гэж Английн багийн ерөнхий дасгалжуулагч мэдэгдсэн байна.  68 настай Хожсон багийнхаа тоглогчдыг өндрөөр үнэлэн хэлэхдээ “Тэд миний хий гэсэн бүгдийг хийсэн” гэжээ.
 
Хожсоны мэдэгдэлтэй холбогдуулан Английн Хөлбөмбөгийн холбоо байр сууриа илэрхийлэхдээ, түүний ажлаа өгөх тухай шийдвэрийг зөвшөөрсөн байна.
 
Хожсон 2012 оны 5 дугаар сарын 1-нээс Английн шигшээгийн дасгалжуулагчаар томилогдон ажилласан юм. Түүний удирдсан хөлбөмбөмбөгчид 2012 оны ЕАШТ-ний 1/4-ийн шигшээ тоглолтод шалгарч байсан бол 2014 оны ДАШТ-нд хэсгээсээ гарч чадаагүй юм.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг