sonin.mn
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотноо энэ сарын 27-29-нд болох насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээнд оролцох манай бөхчүүд эх орноосоо мордлоо.
 
Сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 58, 63, 69, 75 кг жингийн ангиллаар болох уг тэмцээнд БНХАУ, Монгол, ОХУ-ын бөхчүүд өрсөлдөнө. Тус тэмцээнд манай улсаас 11 эрэгтэй, 6 эмэгтэй нийт 18 бөх барилдана.
 
Багийн ахлагч, дасгалжуулагч, шүүгчээр “Шонхор” БТДС-ийн багш, олон улсын шүүгч Г.Амархүү, шүүгчээр олон улсын шүүгч М.Баярсайхан ажиллах бол эрэгтэйчүүдийн
57 кг-д “Хасу-Мегастарс” клуб Б.Мөнх-Эрдэнэ, “Хасу-Мегастарс” клуб, ОУХМ Н.Насанбуян,“Хасу-Мегастарс” клуб Б.Түмэнцогт,
65 кг-д ҮБТДС-ийн бөх Ц.Балжинням, Б.Наранболд, 
65 кг-д  ОУХМ Б.Нэмэхбаяр, Б.Тэмүүлэн, П.Тэргэл,
74 кг-д /бүгд “Хасу-Мегастарс” клуб/,
74 кг-д спортын мастер Б.Батсүх, “Арслан” клубын тамирчин, ОУХМ Д.Гомбодорж, “Хасу-Мегастарс” клуб, спортын мастер Б.Цогтгэрэл,
эмэгтэйчүүдийн
58 кг-д “Хасу-Мегастарс” клубын бөх, залуучуудын дэлхийн болон Азийн аварга, Азийн өсвөрийн аварга, ОУХМ А.Батцэцэг, “Хилчин” спорт хорооны бөх, дэлхийн залуучуудын аварга, ОУХМ Э.Даваачимэг,
63 кг-д “Цастын барс” клубын бөх, спортын мастер Х.Мөнхтуяа, “Алдар” спорт хорооны бөх, ОУХМ Э.Цэвэгмид, “Хасу-Мегастарс” клуб, ОУХМ А.Чанцалнямаа, “Хангарьд” клуб, ОУХМ Ц.Шинэхүүхэн,
69 кг-д “Хилчин”, ОУХМ З.Болортунгалаг нар зодоглоно.
 
Өнгөрсөн жил уг тэмцээнээс Б.Батмагнай, Д.Гомбодорж, О.Үйтүмэн нар алт, С.Батболд мөнгө, Б.Нямдорж, П.Өнөрбат нар хүрэл медаль тус тус хүртсэн бол эмэгтэйчүүдээс А.Чанцалнямаа мөнгө, О.Оюунтуяа, Б.Одончимэг нар хүрэл медалийн эзэд болж байв.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг