sonin.mn
Куба улсад болж байгаа Кордова Кардиний нэрэмжит Олон улсын боксын тэмцээний 69 кг-д хүч үзэж буй ОУХМ Б.Түвшинбат эхний тоглолтоо олимпийн эрхийн тэмцээнд ялсан Тайландын тамирчин Ардээ Сайломтой хийж 3:0-ээр хожсон байна.
 
Харин 60 кг-д ОУХМ  Л.Отгондалай Кубын тамирчинд 2:1-ээр ялагджээ. Өнөөдөр 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ тоглоно. Монголын боксын тамирчид 5 дугаар сарын 17-ноос эхлэн Кубын боксын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн бөгөөд 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 2-нд Хавана хотноо зохион байгуулж байгаа нэрт боксчин Жиралдо Кордова Кардиний нэрэмжит Олон улсын боксын тэмцээнд оролцож байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг