sonin.mn
БНТУ-д их дээд сургууль төгсөгчдийн дундах сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээн ирэх амралтын өдөр болно.
 
Манай улсаас 1993 онд анхны оюутнууд Туркийг зорин, тус улсын Засгийн газрын тэтгэлгээр сурч эхэлсэн юм. Үүнээс хойш 2 мянга орчим оюутан тус улсад дээд боловсрол эзэмшжээ.
 
Туркэд төгсөгчдийн хамтын ажиллгааны нийгэмлэгээс зохион байгуулж буй “АТА basketball 2016” тэмцээнд үе үеийн төгсөгчид оролцох бөгөөд техникийн зөвлөгөөн энэ пүрэв гарагт болно.
Тэмцээн "Мөнх" спортын төвд болох юм.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг