sonin.mn

“Рио-2016” зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн II дахь буюу сүүлийн шатны тэмцээнд оролцох манай 3 бөх Турк улсыг зорив.

Эрэгтэй чөлөөт бөхийн 97 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 75 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа нар барилдах юм. Дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр нар ажиллаж байна.

Турк улсын Станбул хотноо энэ сарын 6-8-нд болох олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнээс жин тус бүрт алт, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд олимпийн наадамд оролцох эрх олгоно.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг