sonin.mn

Хэт холын марафончид 50км-ийн ДАШТ-нд оролцохоор Катар улсын Доха хотыг өнөөдөр зорилоо. 

Тус тэмцээнд Монгол Улсын 50км-ийн рекордч ОУХМ Б.Доржпалам, сдм Г.Хишигсайхан / Алдар спорт хороо, Л.Балдан-Очир захирагчтай ЗХ -017 ангийн тамирчин/ ,100км-ийн рекордч ОУХМ Д.Бадамхатан /Хөвсгөл аймгийн Уугуул/. 50км-ийн Улсын аваргын мөнгөн медальт с/м Л.Лхагва , /Алдар спорт хороо, Бригадын генерал Л.Онцгойбаяр захирагчтай ЗХ-016 ангийн тамирчин/, 12 цагийн гүйлтийн Улсын аварга Б.Алдармаа /багийн ахлагч/ нар эх орноо төлөөлж оролцох юм. 
АНУ, Канад, Япон, Тайван, Герман, Бразил зэрэг 20 гаран улсын эрэгтэй 62, эмэгтэй 41 тамирчин, Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 300 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлсэн байна. Энэ сарын 4-ны 18 цагаас гараа гарч ДАШТ-ний аваргууд тодорно.

Монгол улс анх удаагаа 50км-ийн ДАШТ-нд оролцож байгаагаараа онцлог юм. 2014 онд Холбооны шигшээ багийн тамирчин Б.Доржпалам нь Катар улсын Доха хотод зохиогдсон 100км-ийн ДАШТ-нд амжилттай оролцож 07:06:46 гүйж, 17-р байр эзэлж Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож ОУХМ-ын цол зэргийн нормативыг биелүүлж байсан түүхтэй. Энэ жил багийн болон ганцаарчилсан төрөлд амжилттай оролцож, Эх орныхоо нэрийг ДАШТ-нд дуурсгах итгэлийг өвөртлүүлэн, амжилт хүсэж Холбооны удирдах зөвлөлийн гишүүд, тамирчид, гэр бүл, найз нөхөд нь аянд замд нь үдэж өглөө. 

Н.Туяа

 

Эх сурвалж: “Монцамэ агентлаг”