Жүдо бөхийн “Токио-Гранд слам” буюу “Бага ДАШТ” хэмээгддэг олон улсын тэмцээн энэ сарын 4-6-нд Японы нийслэлд болох бөгөөд олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тэргүүтэй манай шилдэг 10 жүдоч өрсөлдөнө.
Энэ “Бага ДАШТ”-д 96 орны шилдэг 327 эрэгтэй, эмэгтэй 204, нийтдээ 531 жүдоч хүч, ур чадвараа сорихоор болжээ. Манай улсаас Д.Амартүвшин /60 кг/, Д.Төмөрхүлэг /66 кг/, Г.Одбаяр /73 кг/, С.Ням-Очир /73 кг/, Л.Отгонбаатар /90 кг/, Н.Түвшинбаяр /100 кг/, эмэгтэй жүдочдоос М.Уранцэцэг /48 кг/, Д.Сумьяа /57 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/, Ц.Цэрэннадмид /63 кг/ нар дасгалжуулагч Ардын багш, МУГТ О.Балжиннямын удирдлага дор оролцох юм.
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ агентлаг”
Сэтгэгдэл0
эхнии 3 д найдвартай . Даанч эмэгтэй 70,78,эрэгтэй 100 дандаа хойш нь татна. уг нь манай жиншдээ
Манай хэд өнгөрсөн жилийн Токиогийн Их Дуулгад нэг ч медаль авчраагүй ард түмнийг бухимдуулсан билээ. Цагаанаа ямар сайндаа нэг мэссэж бичсэн шүү дээ, бид дандаа медаль авчирдгаас та хэдийг бүр хэт их хүлээлттэй байлгадаг болсон байна, бид дандаа ялахгүй үе бий, гэж. Нээрээ ч тийм юм. Гэхдээ манай хэд энэ жил өөр байх байхаа. 2-4 медальтай, түүний дотор нэжгээд алт авчих байх гэж найднам. Тэмцээнийг тэсэн ядан хүлээж байна.
Мияарагчаа хаачив аа.
boldsaihan
Новш минь хэзээ 100 кл хоошин датаж байсийм үгээ бодож хуцаач арис минь