sonin.mn

Хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ АНУ-ын Хьюстонд энэ сарын 20-28-нд болж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 69 кг-д ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг нийлбэр дүнгээр 243 кг өргөж наймдугаар байрт шалгарлаа.

Тэрбээр огцом өргөлтөөр 110 кг өргөж 6 дугаар байрт орсон бол, түлхэлттэй өргөлтөөр 133 кг өргөж 10 дугаар байрт оржээ. Алтан медалийг Хятадын Шианг (120+143=263 кг), мөнгөн медалийг Казахстаны Жазира Жаппархул (116+140=256 кг), хүрэл медалийг Оросын А.Романова (116+137=253 кг) тус тус хүртсэн байна. М.Анхцэцэг 1997 онд төрсөн 18 настай залуу тамирчин юм.

Манай улсаас 18 хүний бүрэлдэхүүнтэй баг маргааш АНУ-ыг зорьсон. Энэ удаагийн тэмцээн нь “Рио-2016” зуны олимпийн XXXI наадмын эрх олгох бөгөөд манай багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдээс ОУХМ М.Анхцэцэг, О.Баярцэцэг, эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Мөнхдөл, спортын мастер М.Гантулга тэргүүтэй 15 тамирчин багтжээ.

Харин Бразилийг зорих олимпийн эрхийн дараагийн өрсөлдөөн 2016 оны 4 дүгээр сард Узбекистанд болно. Үүнээс эхний 8 байрт шалгарсан тамирчин олимпийн эрхээ авах юм.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг