sonin.mn
Нийт 24 барилдааны 14-т нь аварга цолтой бөхчүүд түрүүлсэн байна
Г.Баярсайхан
 
Өнөөдөр Улс тунхагласны 91 жмдийн ойн баярын өдөр. Анхдугаар үндсэн хуулиа баталж. Бүгд найрамдах улсыг тунхагласны ойн баяраар бид хүчит бөхчүүдээ барилдуулан цэнгэдэг болсноос хойш 30 гаруй жил өнгөрчээ. Цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ энэ барилдаанд хамгийн олон буюу зургаан удаа түрүүлсэн бол заан Ч.Санжаадамба гурав, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар аваргууд тус бүр хоёронтаа манлайлж байв.
 
Нийт 24 барилдааны 14-т нь аварга цолтой бөхчүүд түрүүлсэн нь уг барилдаан өндөр чансаатай болдгийг харуулна. Сонирхуулахад дархан аварга А.Сүхбат аймгийн цолтойдоо үзүүр, түрүүнд хүрсэн анхны бөх болж байжээ.
 
Тэрбээр 1992 оны зун аймгийн арслан цол хүртээд намар нь энэхүү барилдаанд Б.Бат-Эрдэнэ аваргатай түрүү булаалдсан юм. Ба аварга тухайн үед улсын баяр наадамд дөрвөн удаа түрүүлж, хэнд ч дийлдэхээ болиод байсан ч залуу хүчтэнтэй хоёр цаг гаруй барилдаж байж хаясан удаатай. Харин аймгийн цолтойдоо түрүүлсэн бөх нь Ч.Санжаадамба юм. Тэрбээр цэргийн арслан цолтойдоо хоёр удаа түрүүлсэн билээ.
 
Улс тунхагласны ойн барилдааны үүх түүх, сонин хачны талаар МҮБХ-ны нарийн бичгийн дарга, бөх тайлбарлагч Б.Цогтбаатартай ярилцсан
 
-Улс тунхагласны ойн барилдааны түүхээс бидэнд сонирхуулна уу?
 
-Энэ барилдааныг тэгш ойгоор тэмдэглэдэг байсан. Харин 1990 оноос хойш жил бүр тэмдэглэж ирсэн. Сүүлдээ улсын наадам, цагаан сарын дараа орох хэмжээний том барилдаан болсон л доо. МҮБХ бөхчүүдийн чансааг гаргахдаа Улс тунхагласны барилдааны оноог өндөр тогтоож өгсөн.
 
Энэ хэрээр том цолтнууд олноороо барилдаж, нэр хүнд нь дээшилсэн болов уу. Харин арванхоёрдугаар сарын 29-нд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан, арваннэгдүгээр сард Монгол бахархлын өдрийн барилдаан зохиогдож, Улс тунхагласны өдөр нийтээрээ амардаг байсныг цуцалснаас хойш нэр хүнд нь жаахан унасан тал бий. Гэхдээ бөхчүүд, бөх сонирхогчдын тухайд ач хол-богдолтой барилдаан хэвээр. Энэ жил уламжлал ёсоор 256 бөх барилдана.
 
-Том цолтнууд бүгд зодоглох уу?
 
-Барилдаанд зодоглох бөхчүүдийн бүртгэлийг тухайн өдрөө хийдэг тул хэн хэн хүч сорихыг урьдчилан хэлэх боломжгүй. Ер нь бөхчүүдийн бэлтгэл жигдэрч байгаа учраас ид сайн барилдаж байгаа бөхчүүд бүгд зодоглох байх аа.
 
Ямар ч байсан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь арслан заалны барилдааныг алгасахгүй байгаа. Э.Оюунболд арслан Японд эмчлүүлэхээр явсан. Хэрэв мэс засалд орсон, гам барих шаардлагатай бол мэдээж барилдаж чадахгүй. С.Мөнхбат аварга Бага зэрэг бэртэлтэй байгаа. Гэхдээ бэлтгэлээ хийгээд эхэлсэн, арван-нэгдүгээр сарын сүүлчээр барилдаж эхэлнэ гэж сонсогдсон.
 
Г.Эрхэмбаяр аварга жиү-жицүгийн тэмцээнд орох гээд бэлдэж байгаа. Тэмцээндээ орсон, эсэхииг саин мэдэхгүи байна. Ч.Санжаадамба заан дараагийн барилдаанаас зодоглоно гэсэн. Мөн гарьд Б.Гончигдамба, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар бэлтгэлээ тогтмол хийж байгаа.
 
-Бай шагнал ямар байдгийг сонирхож болох уу?
 
-Сүүлийн жилүүдэд энэ барилдааныг МАХН-тай хамт-ран зохион байгуулж байгаа. МҮБХ-ноос бай шагналын доод хэмжээг тогтоож өгдөг. Үүнээс дээш өсгөх нь нээлттэй. Энэ жишгээр бол түрүүлсэн бөх нэг сая, үзүүрлэсэн бөх 800 мянга, шөвгийн дөрөвт үлдсэн бөх тус бүр 500 мянган төгрөгийн бай авдаг.
 
Өнгөрсөн жил Улс тунхагласны 90 жилийн ой тохиосон тул ач холбогдол өгч, бай шагналыг нь нэмэгдүүлж олгосон. Харин энэ жил тэр талаар яригдсан зүйл алга.
[ЗГМ]
 
Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
 

1984

128

Х.Баянмөнх

Д.Хадбаатар

1990

40

Б.Бат-Эрдэнэ

М.Мөнгөн

1991

128

Ц.Баярсайхан

Х.Баянмөнх

1992

128

Б.Бат-Эрдэнэ

А.Сүхбат

1993

128

Б.Бат-Эрдэнэ

О.Балжинням

1994

224

С.Хүрэлбаатар

П.Сүхбат

1995

192

Д.Мөнх-Эрдэнэ

Д.Бумбаяр

1996

 

өнжсөн

 

1997

128

Б.Бат-Эрдэнэ

Д.Мөнх-Эрдэнэ

1998

256

Б.Бат-Эрдэнэ

Б.Гантогтох

1999

128

Б.Бат-Эрдэнэ

Б.Гантогтох

2000

128

Д.Сумъяабазар

А.Сүхбат

2001

128

Д.Сумъяабазар

Г.Элбэг

2002

128

А.Сүхбат

И.Доржсамбуу

2003

128

Г.Өсөхбаяр

А.Сүхбат

2004

128

И.Доржсамбуу

Г.Өсөхбаяр

2005

128

Г.Өсөхбаяр

Б.Ганбат

2006

128

Д.Азжаргал

Т.Мөнгөнцоож

2007

128

Г.Өсөхбаяр

Д.Рагчаа

2008

128

Ч.Санжаадамба

Д.Ганхуяг

2009

 

өнжсөн

 

2010

128

Ч.Санжаадамба

Ш.Тогтохбаяр

2011

256

Н.Ганбаатар

Э.Энхбат

2012

256

П.Бүрэнтөгс

Ч.Санжаадамба

2013

256

Ч.Санжаадамба

Б.Батмөнх

2014

256

С.Мөнхбат

Б.Пүрэвсайхан

2015

256

?

?