sonin.mn

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны олимпийн эрхийн оноо олгох  Чэжүгийн Гран при тэмцээнд манай улсаас 16 жүдоч хүч үзнэ.

Энэ сарын 26-28-нд болох тус тэмцээнд 2014 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар тэргүүтэй манай 16 тамирчин хүчээ сорих юм. Тухайлбал, 60 кг-д Г.Болдбаатар /"Хангарьд" спорт хороо, ОУХМ Г.Хэрлэн /"Женко" клуб/, 66 кг-д ОУХМ Д.Алтансүх, 73 кг-д Н.Хадбаатар /"Женко" клуб/, 73 кг-д Б.Пүрэвдаваа, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар /"Хангарьд" спорт хороо/, 81 кг-д ОУХМ Э.Мөнхжаргал, +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн, ОУХМ Ө.Дүүрэнбаяр /"Хангарьд" спорт хороо/, 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа /"Хүч" спорт хороо/, П.Буянхишиг /"Женко" клуб/, 57 кг-д Л.Энхрийлэн /ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/, 63 кг-д ОУХМ Ц.Цэрэннадмид /"Хүч" спорт хороо/, ОУХМ Б.Мөнгөнчимэг /"Женко" клуб/, -78 кг-д ОУХМ П.Лхамдэгд /"Женко" клуб/, ОУХМ М.Ууганжаргал нар Чэжүгийн Гран при тэмцээнд хүч, ур чадвараа сорих юм.

Д.Өлзий

Эх сурвалж: Монцамэагентлаг