sonin.mn

Сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн 2015-2016 оны улиралын нээлтийн тоглолт ирэх бямба гарагт буюу энэ сарын 28-ны өдөр эхэлнэ.

Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд болох Үндэсний супер лигийн 2015-2016 оны шинэ улиралд найман баг оролцохоор болжээ. Лигт гурван тойрог тоглох бөгөөд плэйоффт зургаан баг шалгарах юм.

Тус тэмцээний сугалаанд Их-Өргөө Аравтууд, Мон-Алтиус, Лидер, Дорнод Танан Гарьд, SBL Хасын Хүлэгүүд, Альянс Тех Харцага, Ирвэс, Төв аймгийн Төв Ургац багууд орсон байна.

Бямба гарагт болох нээлтийн тоглолтын үеэр дараах хоёр тоглолт болох бөгөөд 12 цагаас “Их өргөө аравтууд”-“SBL Хасын Хүлэгүүд”, 14 цагаас “Альянс Тех Харцага”- “Дорнод Танан Гарьд” багууд тоглож энэ тэмцээний салхийг хагалах юм.

Д.Өлзий

Эх сурвалж: Монцамэагентлаг