sonin.mn
Дэлхийн 140 орчим орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/-ноос 4 жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн цэргийн спортын 6 дугаар тоглолт 10 дугаар сарын 2-12-ны өдрүүдэд БНСУ-д болох юм. Цэргийн олимп гэгддэг тус тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр хүлгийн жолоо заллаа. Чөлөөт болон жудо бөх, буудлага, дугуй, бокс, байт харваа, марафон зэрэг найман төрлөөр хүч сорих баг тамирчдаа БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд үдэн гаргаж, амжилт хүссэн юм.
 
4-5 АВАРГА, ЦӨӨНГҮЙ МЕДАЛЬТАН ТӨРНӨ ГЭЖ НАЙДАЖ БАЙГАА
 
“Алдар”спорт хорооны орлогч дарга хурандаа Д.Цог-Эрдэнэ- тэй ярилцлаа
 
Тамирчдын бэлтгэл хэр базаагдсан бэ?
 
-Манай тамирчид энэхүү тэмцээнд нэлээд эртнээс бэлтгэсэн гэж болно. Яагаад гэхээр хоёр жилийн өмнө тэмцээний хөтөлбөр төлөвлөгөө ирсэн. Эдийн засгийн хувьд нэлээдхүнд байсан учраас тэмцээнд оролцох үгүй нь тодорхойгүй удсан. Гэсэнхэдий ч бид бэлтгэл сургуулилтааболомжоороо базааж чадсан. Тэрч чанараараа боломжийн амжилт үзүүлчих байх гэж найдаж байна. Тодруулбал, дэлхийн 4-5 аварга, цөөнгүй медальтан төрчих болов уу гэсэн горьдлоготой байгаа. Үүнийгээ ч бид бүхэн зорилго болгосон.
 
Тэмцээнд одоогоор хичнээн орны тамирчид оролцох төлөвтэй байна вэ?
 
-Өчигдрийн байдлаар 122 орон тоглолтод оролцох мэдүүлгээ албан ёсоор хүргүүлээд байна. Тэгэхээр тэр хэрээрээ өрсөлдөгчдийн цар хүрээ, чанар чансаа ямар байх нь ойлгомжтой. Энэ тоглолт 21 төрлөөр явагдаж байгаа. Үүнээс бид жудо, чөлөөт бөх, бокс, байт харваа, марафон зэрэг найман төрлийг сонгон оролцох гэж байна. Мэдээж төрөл тус бүрээрээ дэлхийд эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэрийг гаргачих бололцоотой гэж үзсэн учраас энэ төрлүүдийг сонгосон хэрэг. Дашрамд дурдахад, биднийг дэмжиж, тэмцээнд оролцох боломжийг бүрдүүлсэн БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууддаа баярлалаа.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин