sonin.mn
СОЧИ. /ВВС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нар Сочи хот дахь засгийн газрын эзэмшлийн сууцанд хамтдаа өглөөний дасгал хийж байгааг харуулсан зургууд онлайнд тавигджээ.
 
Тэд зуны амралтынхаа сүүлийн өдөр буюу өчигдөр өглөө хамтдаа дасгал хийж, өглөөний цай уусан байна. Ерөнхийлөгч Путин хэзээнээс спортлог гэдгээрээ алдартай. Түүнийг загасчилж, морь унаж, ан хийж байгааг харуулсан олон зураг урьд нь интернэтэд тавигдаж байсан юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг