sonin.mn
БЭЭЖИН. /XINHUA/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон хөнгөн атлетикийн ДАШТ-д долоон алтан медальтайгаар Кени анх удаагаа түрүүллээ.
Кенийн тамирчид долоон алт, зургаан мөнгө болон гурван хүрэл медаль авснаар түрүүлсэн байна.
 
Ямайк хоёр, АНУ гуравдугаар байрт оржээ. Кенийн сүүлийн алтан медалийг Асбел Кипроп 1500 метрийн гүйлтийн тэмцээнд түрүүлснээр хүртсэн байна.
 
“Манай залуучууд дэлхийд шилдэг нь гэдгээ харуулж, бусдаас тод гэрэлтэж чадлаа” гэж Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кенятта “Твиттер”-т жиргэжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг