sonin.mn
Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-нд Бээжин хотод эхэлсэн. Тэмцээнд 200 орны шилдэг 2000 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд гавьяат тамирчин Б.Сэр-Од, эмэгтэйчүүдийн төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар оролцох юм. 
 
Мөн үүнтэй зэрэгцэн эдгээр өдрүүдэд Олон улсын хөнгөн атлетикийн холбооны 50 дугаар их хурлыг Бээжин хотод зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. 
 
Тэд шинэ ерөнхийлөгч С.Коэ, тэргүүн дэд ерөнхийлөгч С.Бубка, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны хөгжлийн асуудал хариуцсан захирал Аль Малек болон ОХУ, Япон, Энэтхэг, Солонгос зэрэг 10 гаруй орны хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийсэн аж. 
 
Уулзалтаар манай улсад тавигдаж буй олон улсын стандартад нийцсэн 400 метрийн тойрог бүхий зам, талбайн асуудлаар санал солилцжээ.
 
Ч.Гантулга
Эх сурвалж: