sonin.mn
КАЗАНЬ. /TASS/. ОХУ-ын Казань хотноо өнгөрсөн сарын 24-нд эхэлсэн Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг медалийн тоогоор Хятадын баг тэргүүлж байна. Хоёрдугаарт ОХУ-ын баг, гуравдугаарт, АНУ –ын тамирчид тус тус орж байна.
 
Хятадын тамирчид 11 алт, 10 мөнгө, 4 хүрэл медаль авчээ. Харин оросууд 9 алт, 4 мөнгө 1 хүрэл хүртсэн бол АНУ-ын баг тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медальтай байна.
 
Дэлхийн 190 орны 2400 тамирчин оролцож байгаа Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казань хотноо наймдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг