sonin.mn
КАЗАНЬ. /TASS/. ОХУ-ын Казань хотод болж буй Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд Шведийн тамирчин Сара Шестрем алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилт тогтоожээ. Тэрбээр 55.64 секундэд замаа дуусгасан байна.
 
Шестрем нэг өдрийн өмнө тогтоосон амжилтаа 0.1 секундээр ахиулжээ. Хоёрдугаар байранд Данийн тамирчин Йеанетте Оттесен /1.41 секунд/, гуравдугаар байранд Хятадын усанд сэлэгч Лу Ин /+1.84 секунд/ орсон байна. Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казань хотноо наймдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг