sonin.mn
Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид  22 медаль хүртжээ. Энэ талаар өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд мэдээлэл хийв.
 
Хонг Конг хотноо энэ сарын 21-25-нд болсон Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 18 орны 290 гаруй тамирчин хүч бяраа сорьжээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны 23 тамирчин оролцсон юм.
 
Насанд хүрэгчдийн ангилалд /эр/
 
120 кг жинд Б.Гантулга алтан медаль
 
93 кг жинд Т.Амарзаяа мөнгөн медаль
 
83 кг жинд М.Галсайхан хүрэл медаль
 
105 кг жинд Ш.Батзул хүрэл медаль
 
Залуучуудын ангилалд /эр/
 
105 кг жинд А.Нямдорж алтан медаль
 
66 кг жинд Б.Лхагвасүрэн мөнгөн медаль
 
Өсвөрийн ангилал /эр/
 
66 кг жинд П.Лундааноров алтан медаль
 
59 кг жинд Б.Сүхбат мөнгөн медаль
 
Мастер 1 ангилал /эр/
 
74 кг жинд С.Энхбат алтан медаль
 
105 кг жинд Л.Ариунжарга алтан медаль
 
120 кг жинд Л.Жаргалсайхан алтан медаль
 
93 кг жинд Б.Наранбаатар мөнгөн медаль
 
105 кг жинд Д.Тэмүүлэн мөнгөн медаль
 
120 кг жинд п.Моломжамц мөнгөн медаль
 
93 кг жинд Ю.Сүх-Очир хүрэл медаль
 
120 кг жинд П.Отгонмөнх хүрэл медаль
 
Өсвөрийн ангилал /эм/
 
59 кг жинд Б.Булган хүрэл медаль тус тус хүртэв.
 
Насанд хүрэгчдийн ангилалд 66 кг жинд Б.Баярбаатар суултын төрөлд хүрэл, шахалтын төрөлд мөнгө, 74 кг жинд Б.Амарбат суулт хүрэл, 120 кг жинд Т.Сайфолла шахалт болон таталт алт, Мастер 2 ангиллын 74 кг жинд Д.Намжилдорж суулт болон шахалтын төрөлд хүрэл, Насанд хүрэгдийн эмэгтэйчүүдийн ангиллын 57 кг жинд суултын төрөлд Т.Даваа хүрэл медаль тус тус хүртжээ.
 
Харин Мастер 1 ангиллын тамирчид анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа түрүүлэн, цом хүртжээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг